Ядуу иргэдээ 300 мянган төгрөгөөр хуурч, ВАКЦИНЫГ ХУЛГАЙЛСАН гишүүд ИЧИХ ХЭРЭГТЭЙ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-10

Монгол Улсын Засгийн газар хамгийн сүүлийн удаа ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООЛОО ШҮҮ гээд л Засгийн тэргүүн нь “эмэгтэйлэг” хоолойгоор гоншигнон байж, уйлахаа шахан хэлсэн. Та бүхэн минь ВАКЦИНДАА л идэвхтэй хамрагдчих, бид ёстой үзүүлээд өгнө л гэсэн.

Манай Засгийн газрын нэн тэргүүний зорилт нь ВАКЦИНЖУУЛАЛТ байх болно гэсэн хаана байна вэ... Ашгүй хатуу хөл хорио тогтоочихоод, нийслэлийнхээ бүх иргэдийг вакцинжуулах нь гэж хүлээж байтал байдаггүй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн гэжээ.

Гэтэл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар энэ 15 хоногийн хугацаанд НИЙСЛЭЛ ХОТЫН НЭГ САЯ ИРГЭНИЙГ ВАКЦИНЖУУЛНА гэж бардам ам гаргасан ч биелэхээргүй болов. Хөл хорионы үеэр идэх хоолтой бай гэх доромж утгаар хандаж, ажилгүй, ядуу, хорионд байгаа иргэдийнхээ ходоодоор тоглочихсон Засгийн газар хүн бүрп 300 мянган төгрөг өгөв. Юм үзээгүй, ядуу гуйлгачин ард түмэн түүнийг нь тэнгэрийн умдаг атгасан чинээ санаж, дэлгүүр хоршоо, зах пүүсийн газраар битгий чихэлдэв. Сүүлдээ Улаанбаатар хотын автозам ТЭГ ЗОГСОЛТОД оров.

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. Вакцин хийсэн иргэн бүрдээ хоёр дахь тунгаа яг хугацаандаа хийлгэнэ шүү гэдгийг хатуу сануулсан.

Дархлаажуулалтын вакцин тариулсан эхий иргэд хоёр дахь тунгаа яг тариулах хугацаа нь болж байтал НӨӨЦ ТАСАРСАН тул 15 хоног дахин хүлээ гэнэ. Ийм төрийн шйидвэр байж болохгүй шүү дээ.

Улаанбаатар хотын дарга бөгөөд НОК-ын дарга Д.Сумъяабазар гаргасан захирамждаа “Нийслэлд дархлаажуулалтын 120 цэг, явуулын 40 цэг ажилуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор төрийн болон хувин эмнэлгийн эмч ажилчдыг дайчилахыг үүрэг болгосугай” гэсэн захирамж гаргасан.

Гэтэл вакцинжуулалтын хоёрдугаар тунг хийх ёстой нөөцийг УИХ-ын гишүүдийн дарамт шахалтын дагуу ОРОН НУТАГ руу явуулчихсан. Иргэдийг 300 мянган төгрөгөө үрж ядаж байх зуур ВАКЦИНЫГ НЬ ТАСАЛДУУЛЧИХСАН.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.