ХУУЛЬ ЗӨРЧСӨН барилгын ард нуугдсан ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-14

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар анх хотын дарга болсоныхоо дараахан “Улаанбаатар хотод баригдсан зөвшөөрөлгүй барилга байгууламжуудыг цэгцлэнэ. Хот өөрийн гэсэн дүрэм, стандарттай байх ёстой. Хуулиас давсан дур зорго гэж байх ёсгүй” хэмээн хэлж, зөвшөөрөлгүй газар олголт, барилга байгууламжтай хатуу тэмцэхээ илэрхийлсэн удаатай.

Одоогийн УИХ –ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хотын дарга байхдаа “2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгох А/01 тоот захирамж гаргаж байсан. Стандартыг хэрэгжүүлэх ажил нь зөвхөн нийслэлийн ажил биш. Стандартыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа” гэлээ. 2020 онд олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа”

Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй 379 барилгын гадна талын хашаа, хайсыг стандартыг дагуу болгох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж, зургадугаар сарын 1 гэхэд тэдгээрийг бүрэн аюулгүй болгоно гэж байсан.

Зөв. Стандарт гэдэг бол нийтээр ягштал дагаж мөрдөх нэгдсэн мөрдлөг, хэм хэмжээ шүү дээ. Энэ ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам гэгч эмэгтэй дагаж мөрдүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч эсрэгээрээ тэрбээр СТАНДАРТ ЗӨРЧСӨН барилгыг улсын комисст хүлээн авсан байдаг.

Тодруулбал Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Мон-Арна” ХХК-ийн “Тэнүүн-5” 60 айлын орон сууцны барилга бий. Тус барилга нь Барилгын тухай хуулийн зарим зүйл заалтыг ноцтойгоор зөрчиж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто грааш, явган хүний замгүй зэрэг олон зөрчилтэй байсаар байтал

 Хотын стандартын газраас хяталт шалгалт хийхийн оронд харин ч зөвшөөрөл өгч, Улсын комисс ажиллуулж ашиглалтад хүлээгээд авчихсан нь сонин. Дээрх барилгатай холбоотойгоор хууль дүрэм зөрчсөн гэдгийг нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, барилгын хөгжлийн төв, улмаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар  нарын албаны хүмүүс ярихдаа “хууль зөрчсөн л бол улсын комисс ажиллах боломжгүй. Хууль зөрчсөн барилгы улсын комисс хүлээж авах ёсгүй” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл улс даяар хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийг уландаа гишгэж, хотод мөрдөж буй стандартыг мөрдүүлдэггүй энэ эмэгтэйг тухайн барилын компанитай эрх ашгийн ямар нэг хамааралтай гэж хардахад хүргэж байна. Хэрэв тийм биш бол хууль зөрчсөн барилгыг улсын комисс хүлээж авах ёстой юу...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.156.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.