Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс өмнө нь төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхмүүд дахин нэр дэвших боломжгүй хэмээн үзсэн. Ингэснээр шууд утгаараа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин Ерөнхийлөгч болох мөрөөдөл ийнхүү талаар боллоо.
Боломж нэг: Өрсөлдөгчөө эвлүүлэг, бичлэгээр айлгадаг байсан тогтолцоог У.Хүрэлсүх өөрчилж, өрсөлдөгчөө “хуулиар намнадаг” шинэ тогтолцоог бий болголоо. Энэ нь эрх баригч намын хувьд 100 жилийн ойдоо барьж буй томоохон бэлэг юм. Одоо мэдээж Тусаар Тогтнолын ордны зургаан давхарын том өрөөндөө У.Хүрэлсүх ХУНДАГА ТУЛГАЖ байхад төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарын том өрөөндөө Ерөнхийлөгч Х.Баттулга ХӨМСӨГ ЗАНГИДАЖ суугаа...
Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй болчихлоо. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар бол нэр дэвших бүрэн боломжтой. УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-нд энэ хуулийг баталсан. Сонгууль болохоос нэг жилийн өмнө уг хуулийг батлах ёстой байсан. Одоо Үндсэн хуулийн цэц дээр төвөгтэй асуудал үүссэн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломж байгаа.Тэгэхээр энэ маргаан Үндсэн хуулийн цэцэд биш УИХ-д шийдэгдэх нь. За яахав аливаа зүйлийн эрсдлийг тооцож үзье л дээ. Хэрэв олонхийн бүлэг Ерөнхийлөгчийг нэр дэвших боломжгүй, эрхгүй гэсэн ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авбал юу болох вэ...
Таамаглал: Хэрэв дээрх нөхцөл байдал үүсвэл Х.Баттулгын дараагийн хувилбар хэн байх вэ...? Норовын Алтанхуяг, Сайнхүүгийн Ганбаатар гэсэн боломжит хоёр хувилбар байна.
Боломж хоёр: Эхнийх нь мэдээж Х.Баттулга Ерөнхийлөгчийг дагаж хамаг хар, хороо арчуулж, цэвэрлүүлсэн “ХОНГИЛ” хэмээн Алтанхуяг. Түүнд Ерөнхийлөгч болох мөрөөдөл бий. 2017 онд АН дотор зарласан Ерөнхийлөчгийн сунгаанд бас хүч үзсэн нэгэн. Тэгэхээр юу санасан есөн хүслээ гүйцэлдүүлэхин тулд тэр ахиад улайрч мэднэ. Хэдийгээ С.Эрдэнийн АН-аас хөөгдсөн ч Ц.Тувааны АН-д элсэж намын гишүүнчлэлээ сэргээж, Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож болох л хувилбар. Монгол Улсын Их сургуулийн багш, Хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Засгийн газрын гишүүн Тэргүүн Шадар сайд, Ерөнхий сайд, гурван ч удаа УИХ-ын гишүүн болсон түүх гээд тоочоод байвал нэр дэвших боломж их бий. АН-ыг удирдаж явахдаа хэд хэдэн дараалсан ялалтад хүргэсэн нь ч үнэн. Ерөнхийлөгчийн улстөрийн бодлогын ахлах зөвлөхийн албыг хашиж явсан.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, М.Энхболд нарыг ШУДАРГА БУСЫН ХОНГИЛЫНХОН хэмээн онцгойлон зарлаж, тэдний эсрэг гараа зангидаж, ханцуйгаа шамлаж, шүдээ хавирсаар яваад УИХ-д гарч ирсэн. Одоо АН-ын гишүүнчлэлгүй ч АН-ын дарга, угшилтай болохоор түүнийг Ерөнхийлөчгийн сонгуульд өрсөлдөх, У.Хүрэлсүхийн эсрэг тулаанд оролцох ЖАД гэдгийг ард түмэн сайн мэднэ... Түүнд одоо л боломж гарч байна.
Боломж гурав: Олноо БОСОО хэмээн нэрлэгдсэн Үйлдвэрчний, бүүр тодруулбал гудамжны С.Ганбаатар. Тэмцэгч. Ямар ч хүчтэй эрх баригч хүчнийг өмнөө бөхийлгөж, асуудлын гарц гаргалгааг олж шийдэж чаддаг, олон хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө цогтой тэмцдэг нь түүнийг өнөөдрийн улстөрд хөтлөн оруулахад их тус болсон. Анх үйлдвэрчний Ерөнхийлөгч байхдаа эрх баригч МАХН-ын удирдлагуудтай хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж байсан бол хамгийн сүүлд өнөөх л сурсан зангаараа талбайд өлсгөлөн зарлаж улстөрийн хэрүүл болоод дуусаж, мартагдаж байсан Оюу-Толгойн асуудлыг сэдрээж, Засгийн газрын анхаарлын төвд хүргэж чадсан гавьяатан.
Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэг. 2017 онд хамт сонгуульд өрсөлдөж, түүнээс дутахааргүй хэмжээний санал авч, боломжийн хувилбар, шаггүй улстөрч гэдгээ ч батлаж 409 мянган хүний санал авч тодорсон нэгэн. Хэдийгээр хүчгүй, ганц лидертэй гудамжны намаас Ерөнхийлөчгийн сонгуульд үзсэн тэрбээр Монголын хэмжээний улстөрч гэдгээ яруу тодоор харуулсан нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас сонгогдсон тэрбээр Ерөнхийлөчгийн сонгуульд дахин өрсөлдөх цор ганц эрхийг өвөртөлчихсөн суугаа нэгэн. МАХН, бүүр тодруулбал Н.Энхбаяр улстөр дэх эргэн эрэлтээ ашиглах уу, алдах уу гэсэн дээсэн дөрөөн дээр байгаа. МАН-тай нилье гэсэн ч Д.Амарбаясгалан генсек түүнийг молгидчихсон. Тэгэхээр тэр одоо Ерөнхийлөгч болохын төлөө хамаг бүхнээ зориулж, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай халаасаа нэгтгэхээс өөр сонголтгүй.
ОДОО ГОЛ ТОХИРОО, ГОЛ ХОР, ГОЛ ХАР нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар дөрвийн дунд явагдана. Туршлагатай бол туршлагатай, мөнгөтэй бол мөнгөтэй, өстэй бол өстэй энэ дөрвөн хүн нэгдэж гэмээнэ СЭЛЭМНИЙ ӨӨДӨӨС ЖАД эргүүлж чадна.
МАН дотор М.Энхболдын талынхан СЭЛЭМНИЙХЭЭ ЭСРЭГ ажиллах нь тодорхой.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин