Хөмсөг атирхад ӨГЗӨГ ЧАНГАРНА...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2021-04-22

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Есөн гишүүний гурвыг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институц, гурвыг нь Монгол Улсын Их хурал, гурвыг нь Засгийн газраас санал болгосны дагуу бүрдүүлдэг. Цэцийн гол үүрэг нь Үндсэн хуулийн хэрэгжилтэнд дээд хяналт тавих буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх, Үндсэн хууль зөрчсөн хууль болон бусад шийдвэрийг хүчингүй болгох ийм өргөн эрх мэдэлтэй шүүхийг байгуулсан. ҮХЦ-ийн гишүүн бол Үндсэн хуулийн төдийгүй хууль зүйн өргөн мэдлэгтэй хүнийг нэгдүгээрт шаарддаг.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийг зөв уншиж, тайлбарладаг, судалгаа хийдэг, үндэслэл бүхий шийдвэр, дүгнэлт гаргадаг, энэ талаар жирийн иргэнд ойлгомжтой сайн бичдэг ур чадвар бүхий хүн шаардлагатай. Гуравдугаарт, Үндсэн хуулийн маргаан бол Үндсэн хуулийнхүний эрх, ардчиллын хувь заяаны талаар маш чухалд тооцогддог, эдгээр маргааныг шийдэх хүнд зөвхөн мэдлэг, ур чадвар хангалтгүй. Тэр эрх мэдлийг үнэнч шударга, зарчмын дагуу ажиллах зан төлөв, ёс зүйн шаардлага хангасан хүнийг энэ албанд томилдог.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар тул түүний оронд Д.Одбаярыг томилсон.  Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2013 оноос “Альтернатив Энерги” ХХК-д зөвлөхөөр ажилласан нэгэн юм. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул түүний оронд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач Ж.Эрдэнэбулганыг томилсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэсэн агуулгаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, С.Мөнхсайхан нар Үндсэн хуулийн цэцэд мэдэгдэл ирүүлсэн. Уг асуудлыг Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар авч хэлэлцсэн ч цэцийн гишүүн Д.Одбаяр нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй процесийн алдаа гаргасан. Улмаар дээрх маргаантай асуудлыг Цэц дахин авч хэлэлцээд дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд .Доржханд нарыг маргааныг Үндсэн хууль зөрчсөн гэж авч хэлэлцсэн. Иймэрхүү байдлаар цэцийн асуудал явагдсан.

Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Гавьяат хуульч Ш.Цогтоо гуай сүүлд өгсөн нэгэн ярилцлага даа “Ц.Одбаяр элт нэг намын талд үйлчилсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүн хүн ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРӨӨ ЗӨРЧСӨН” хэмээх утга бүхий агуулгаар яриа өгчээ.

Тэгвэл Д.Одбаяр гэж хэн гэдгийг олон нийт сайн мэднэ. Солонгосийн онгоцоор нисэж явахдаа үйлчлэгч бүсгүйн биед гар хүрч, хүчирхийлэл үйлдсэн хэмээн торгуулсан нэгэн. Энэ үйлдлээсээ болж тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргын суудлаасаа буусан.

Түүнийг огцруулах хөдөлгөөн нийгэмд эрчимтэй өрнөж байсан ч ЭРХ БАРИГЧ нам намынхаа гишүүнийг илт хамгаалаад өнгөрсөн. Харин саяхан Д.Одбаяр өрөө төлж Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгож хувиргав.

Саяхан гаргасан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж цэцийн гишүүн асан Ш.Цогтоо тайлбар хийж.  Тэгэхээр Цэцийн хууль бус дүгнэлтийг хүлээж авсан УИХ өөрөө Үндсэн хууль зөрччихсөн юм биш байгаа. Хуульчид, хууль тогтоогчид нь сайн судлаж үзэхгүй бол хүний эрхэд халдсан шийдвэр болсон байж болзошгүй нь...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.