Өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Шүгэл үлээгчийн эрхзүйн тухайн хуульд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, гомдол мэдээллээ албажуулж ирүүлсэн иргэнийг хэлнэ. Тодорхой компани, байгууллагууд зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх гэж байгааг мэдээлэх зэрэг нь шүгэл үлээгчийн хийх үйлдэл юм.
Хэн нэгнийг гутаан доромжлох, баримтгүй зүйлийг олон нийтэд түгээхийг шүгэл үлээгч гэхгүй. Гаднын улсуудын энэ талаарх хуулийг судалсан. Шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлчид нууцлах эрхтэй. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд давуу тал үүсгэнэ.
Шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж буй үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад урамшуулахаар хуульчилсан. 100 мянгаас 1.5 тэрбум төгрөг хүртэлх урамшуулалтай байхаар зохицуулсан. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагаар гуйвуулсан байна лээ. Сэтгүүлчид хэн нэгний талаар бичихдээ хэнээс ч зөвшөөрөл авахгүй. Иргэний хүний эрүүл мэндийн талаар бичихэд нууц гэдэг хамгаалалтад орно.Энэ нь хэн нэгний талаар гэдэгт гол нь биш. Нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг, авлига, экологи сүйрүүлж байгаа, татвараа нууж байгаа, шударга бус өрсөлдөөний талаарх мэдээллүүдэд хамаатай.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх гэхээр салбарынхан нь санаг нэгддэггүй. Төсөл нь бэлэн ч хойшлоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийнхээ эх сурвалжийг нууцална. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гартал Шүгэл үлээгчийн тухай хуульд сэтгүүлчдийг хамгаалах зохицуулалтыг хийсэн.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин