СХД: “Үлгэрч гэр бүл” уралдаанд тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг гэрт нь хүргэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, залуучууд цагийг үр ашигтай өнгөрүүлэх, оюуны чадамж, өөрийгөө хөгжүүлэх ур чадвар, хүсэл мөрөөдөл, санал санаачлагыг дэмжих, цахим номтой нөхөрлөх соёлыг төлөвшүүлэх зорилготой “Сонгины Оюу” аяныг хоёрдугаар сард эхлүүлэн, нэгдүгээр уралдаан амжилттай зохион байгуулж дууссан билээ.
Энэхүү аяны хүрээнд гэр бүлийн бүх гишүүд оролцох боломжтой “Үлгэрч гэр бүл”, “Тик, ток” мэндчилгээ, “Уншсан номын тэмдэглэл хөтлөх” уралдаануудыг зохион байгуулсан.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уралдааны шагнал гардуулах ёслолыг түр хугацаагаар хойшлуулсан байсан.
Харин өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол болон бусад албаны хүмүүстэй хамт “Үлгэрч гэр бүл” уралдаанд тэргүүн байр эзэлсэн гурван гэр бүлийн шагналыг гэрт нь хүргэн өглөө.


"Сонгины Оюу" аянд идэвхтэй оролцсон бүх иргэддээ талархал илэрхийлье.





Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.19.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
19 цаг 8 мин