Нөөцөөрөө дэлхийн эхний гуравт тооцогддог “ОЮУ ТОЛГОЙН” ордоо Рио-Тинто, Туркойз Хилл гэсэн үндэстэн дамнасан томоохон корпарациудад ДЭЭРЭМДҮҮЛЧИХЭЭД Монголчууд бид10 шахам жил УЙЛАН ДОНГОДОВ. Энэ хэдэн жил Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч байхаасаа эхлэн тэмцэж ирсэн тууштай зүтгэлтэн, маргашгүй гавьяатан бол яах аргагүй БОСОО ГАНБАА. Тэр үнэхээр чадлаа. Монголчуудын төлөө тэмцэж, өлсөж хонон байж Оюутолгойн гэрээг өөрчлөх яриа хэлэлцээрт орж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн үйлдсэн МОНГОЛЧУУДЫН ЭСРЭГ “Дубайн гэрээ” гэгчийг цуцлах шийдвэрийг хөрөнгө оруулагч талаас өөрсдөөр нь гаргуулав. Олон жилийн маргаан, хэл ам, гал дундуур явсан энэ тэмцэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед биелэлээ олсон нь ковидын түймэрт нэр нүүрээ барж буй Засагт оноо авах сайхан завшаан болов.
Хөрөнгө оруулагчид буулт хийсэн мэдээг сонссон эрх баригч МАН-ын популист гишүүд ёстой нөгөө СЭГЭН ДЭЭР ОВООРСОН ХЭРЭЭ шиг л би тэгсэн, бид ялсан хэмээн хашгирч, онгирч, гол дүр болчихсон хөөрч явахад ГОЛ ТЭМЦЭЛ ӨРНҮҮЛЖ гал өрдсөн С.Ганбаатар гишүүн чимээгүйхэн байж, алс хол томилолттой яваа. Тэрбээр энэ талаарх мэдээллийг Баянхонгороос хуваалцахдаа “Их сайхан мэдээ сонслоо. МАН-ийн мафийн эсрэг тэмцэж, эх оронч сэтгэл гаргасан Х.Баттулга Ерөнхийлөгчид баярлалаа” хэмээн даруухнаар сэтгэгдлээ хуваалцлаа. АН-ын үед Ч.Сайханбилэгийг айлгаж явсан БОСОО Ганбаа МАНАН мафийн үед ч БОСОО ХЭВЭЭРЭЭ л байна!!!
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин