Монгол Улсын Засгийн газраас “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ”-г УИХ-аар батлуулсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, Аймгийн Засаг дарга нар нэг орлогчтой байхаар хуульчилсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу зургаан орлогчоо нэгэн дор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэднээс хэн хоёрыг нь авч үлдэх вэ гэдэг том асуулттай тулгарчихсан, өдрийн бодол шөнийн зүүд болчихсон, улстөрийн шахаа, нөлөөнд орчихсон суугаа.
Олон нийтийн зүгээс Д.Сумъяабазар даргыг өөрийн гарын хүн гэгдэх Ж.Сандагсүрэн, УИХ-ын даргын шахалтаар З.Төмөртөмөө нарыг үлдээхээр болсон тухай ярьж байна.
Хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн хувьд Д.Сумъяабазарын итгэлтэй дотны хүн нь юм. Түүнийг гишүүн байхад зөвлөх, шадар туслах, бие төлөөлөгч байсан тэрбээр 2016-2020 онд Сонигонохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан. Иргэдтэй тулж харьцах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туршлагажсан боловсон хүчин гэдгээрээ үлдэх өндөр магадлалтай орлогч юм. НИТХ-ын төлөөлөгч болонгуутаа шууд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч болсон гэхээр хотын даргын нэр нөлөө, итгэл энэ хүнд хэр их итгэдэг нь шууд мэдэгдэнэ.
Дараагийн хүн нь мэдээж НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын хоёрдугаар орлогч Зундуйн Төмөртөмөө. Энэ хүний ард УИХ-ын дарга Г.Занданшатар бий. З.Төмөртөмөө НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоосоо өмнө Г.Занданшатар даргын туслах, зөвлөх, шадар хүн нь байсан. НИТХ-ын төлөөлөгчөөр хамгийн олон хүний дэмжлэг авч сонгогдсон. Төсөөлж байснаас тэс өөрөөр буюу ард түмний, сонгогчдынхоо дунд НЭР ХҮНД САЙТАЙ, тууштай, зарчимч байр сууринаас хандаж байгаа. Ирээдүйтэй, залуу төлөөлөгчдийн нэг. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу одоогоор түр чөлөөлөгдөөд байгаа ч дахин албан тушаалдаа очих хамгийн боломжтой сонголт юм.
1,6 сая гаруй хүн оршин суудаг метрополитик хотыг ганц хүн удирдаж, чиглүүлнэ гэвэл барахгүй даваа. Тиймээс асуудлыг олон талаас нь харж, зөв бодлого гаргахад, тэр бодлогоо хэрэгжүүлэхэд итгэлтэй, туршлагатай, хүчтэй хамтрагч хамгаас чухал. Нийслэлийн Засаг дарга хотын өдөр тутмын бүх ажилд ганцаараа морь, нохой мэт зүтгэнэ гэвэл худлаа. Тиймээс л салбар, салбарыг хариуцсан орлогч нар хэрэгтэй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин