Тэрбум тэрбумаар авсан ВАКЦИНАА малд тарихаас өмнө ХӨЛДӨӨЖ ЦАРЦААЖ болдог юм уу? Д.БАТЧУЛУУН даргаа!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-10

Манай улсын 69 сая толгой малын дийлэнх нь ШҮЛХИЙ болон ямар нэгэн халдварт өвчинд нирвэгдсэн. Сахил хүртээд шал дордов гэгчээр Засгийн газраас агентлаг байгуулаад, УИХ-аас хууль батлаад ч тус нэмэр болохгүй байгаа нь харамсалтай. МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР гэдэг “их мөнгө эргэлддэг” том агентлаг байдаг ч авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь байгаа онодоггүй. Ямар сайндаа л салбарын сайд нь “МЕГ-ын удирдлагууд мэдээллээ буруу өгсөн. Бараг бүх аймгийн мал шүлхийгээр өвчилсөн” хэмээн мэдэгдэж байв. Уг нь төрөөс энэ салбарт сүүлийн жилүүдэд онцгой анхаарч байгаа ч  ёстой нөгөө “даравч далдайна, булавч бултайна” гэдэг л болоод байх шиг. Монголчууд эрүүл мах идэж чадахгүй байхад юун  гадны улс руу мал мах гаргах вэ? Х.Болорчулуун сайдаа!! Ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр салбар яамнаас ВАКЦИНЫ ЗАРДЛЫГ боломжоороо шийдээд өгч байхад хөргүүртээ хийгээд ХӨЛДӨӨЖ, ЦАРЦААЖ байдаг ийм бодит байдал үүсчихсэн. Гэтэл Монгол улсын Ерөнхий малын эмч нь ташаа мэдээлэл гээд үгүйсгээд сууж байна.

Монгол улс дотооддоо мал амьтны халдварт болон гоц халдварт өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэдэг. Гэтэл өнөөг хүртэл гаднаас малын вакцин авдаг хэвээрээ л байна! Төрийн өмчит “Биокомбинат” үйлдвэртэй ХОЁР ТЭРБУМЫН гэрээ байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас өч төчнөөн саяын гэрээ байгуулж гаднаас вакцин авсаар байна. Гэвч ВАКЦИНТАЙ МАЛ жилийн дараа дахиад ШҮЛХИЙТДЭГ хачин тогтолцоо үүсчихсэн. Манайхан гаднаас чанаргүй ВАКЦИН АВДАГ юм уу, эсвэл саяханы жишээ шиг ЗОРИУДААР БУРУУ ХАДГАЛЖ ХӨЛДӨӨГӨӨД улсыг их хэмжээний хохирол учруулдаг бүлэглэл байхыг ч үгүйсгэх газаргүй юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын ШИЛЭН ДАНСНЫ мэдээллээс үзэхэд ӨНДӨР ДҮНТЭЙ зарлага, ВАКЦИН ХУДАЛДАН АВАЛТ хийжээ. Гэвч МАЛ ӨВЧИЛСӨӨР, ИРГЭД ӨВЧТЭЙ МАЛЫН МАХ ХҮНСЭНДЭЭ хэрэглэсээр байна.

 МАЛЫН ВАКЦИН авах нь дотооддоо байгаа “шүлхийн бүлэглэлийг дэмжсэн” үйл явдал байхыг ч үгүйсгэхгүй.

НЭГ: 2022 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/34 тоот тушаалаар “2,919, 557, 278, 90” төгрөгөөр ВАКЦИН ШУУД ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ байгуулсан байна.

ХОЁР: 2022 оны 06 дугаар сард малын гоц халдварт өвчний оношлуур, эм, урвалжийг 444 сая 440 төгрөгөөр “МОНВЕТМЕД” ХХК-с худалдан авсан.

 

ГУРАВ:  2022 оны 04 сарын 26-ний өдөр “Монголиа ветеринари кооператив дундын хоршоо” –ноос 237 сая 37 мянга 240 төгрөгийн үнэ бүхий малын гоц халдварт өвчний оношлуур, эм урвалж, шил сав, “ВЕТБИОТЕХ” ХХК-иас 134 сая, 756 мянга, 300 төгрөгийн хэрэглэгдэхүүн зэргийг тус тус худалдан авсан байна.

 

 

ТҮМЭН төгрөг зарлагадаад ч ТҮМЭН СҮРГЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ байгаа юм чинь ИХ МӨНГӨ ЭРГЭЛДҮҮЛДЭГ энэ агентлагийг ТАТАН БУУЛГАВАЛ яасан юм бэ, Ерөнхий сайдаа!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.183.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.