Нийслэлийн өнөөгийн удирдлагын баг “замын түгжрэл”-ээр МӨНГӨ УГААХ үйл ажиллагаа явуулж болзошгүй гэсэн олон нийтийн хардлага бий. Учир нь 2018 онд хагас тэрбумаар ГУРВАН ДАВХАР 16 АВТО МАШИНЫ ЗОГСООЛ өнөөдрийг хүртэл “хариуцах эзэнгүй” хаягдчихсан. Асууж тодруулахаар “СТАНДАРТ НОРМ ЗӨРЧСӨН” нурах аюултай гэсэн тайлбар хэлдэг. Татвар төлөгчдийн мөнгө энэ мэтээр олон зуун саяар ТҮГЖИГДЭЖ аажимдаа хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орчихдог нь нууц биш.
Тэгвэл энэ жишгийн дагуу “НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ”-с 8,3 тэрбум төгрөгөөр “ИХ БАГТААМЖТАЙ ЗОГСООЛ ШИНЭЭР БАРИХ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ” гэсэн өндөр дүнтэй “ТЕНДЕР” 11 сарын 07-ний өдөр зарлажээ!!! Сарын дараа ТЕНДЕР нээнэ гэж тооцвол энэ өвөлдөө амжихгүй нь тодорхой. Дээрх мөнгөнөөс 5,1 тэрбумыг нь 2022 онд гаргах бөгөөд үндсэндээ ажлаа эхлүүлнэ гэсэн үг. Нийслэлийн төсвөөс дээрх зардал гарч байгаа. Наранд нь суугаад саранд нь гэгчээр урин дулаан, бүтээн байгуулалтын улирал дууссан, газрын хөрс хөлдсөн, цас орж хүйтэрсэн үед “зогсоол барьна” гэж сэтгэсэн ХОТЫН ДАРГЫН МЭРГЭН УХААНЫГ БИШИРЬЕ.
Бүтээн байгуулалтын улирлал гэж байдаг. Гэтэл өвлийн хүйтэнд ЗОГСООЛ БАРИХААР ТЕНДЕР зарласан нь шууд утгаараа “мөнгө шамшигдуулах нь” гэсэн ойлголтыг төрүүлнэ. Маш хурднаар, Засаг даргын захирамж гараад барьчихдаг юм байж гэхэд ядаж бэлэн ТЭЗҮ, зураг төсөл, тэрчлэн ГАЗАР байхгүй. Энэ мэтчилэн тооцоод үзэхээр 2023 оны хавар зарласан бол оновчтой болох юм.
Чоно борооноор гэгчээр өвлийн хүйтэн, иргэдийн хараа хяналт суларсан цаг үеийг тохиолдуулан ИХ МӨНГӨНИЙ ТЕНДЕРЭЭ хэн нэгэн даргынхаа компанийн данс руу сэмээрхэн гулсуулчихвий гэсэн хардлага төрж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин