Сайд Х.Болорчулуун сайн найз Ц.Даваасүрэнгийнхээ ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ эхэлжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-16

Улстөрд анх гарч ирэхдээ Босоо Ганбаатай дөрөө харшуулж, бие даагчдын бүлэг гэгчийг байгуулж гарч ирсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Зарим үед ашиг сонирхолын төлөө нүдээ ухахаас ч буцахгүй тэмцэж, зарим зүйлд бусдын эрх ашгийн эсрэг нүдээ тас аниад өөрийнхөө бизнесийг борддог нь улстөрчдийн олж авсан зан. Яг ийм л жишгээр Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар найзын холбоогоо зузаатган ажиллаж байгаа бололтой. Дийлэнх гишүүд төр хувийн хэвшлийн бизнесийг булаах нь буруу гэж хатуу эсэргүүцэж байна. Засгийн газар ч ийм байр суурьтай байгаа боловч эс үйлдлээрээ хувийн хэвшлийн барьж босгосон үйлдвэрийг дээрэмдэж байгаа нь харамсалтай.

Монголчууд малынхаа арьс ширийг үнэгүйдүүлээд 30 жил болж байна. Эмээлт захад хонины арьс өмхийрч хог дээр хаягдсан. Энэ байдлыг арилгах гэж “Дарханы арьс ширний цогцолбор” гээчийг байгуулж байгаа. Хувийн хэвшлийнхэн 85 хувийн гүйцэтгэлтэй ажил эхлүүлчихсэн явж байхад уг ашигтай бизнесийг дээрэмдсэн төрийн өмчит компани шинээр байгуулагдан өрсөлдөөд эхлэв.

Ц.Даваасүрэн гишүүний оролцоотой “Дарханы арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” нэртэй ТӨХК нь “Дархан арьс шир цогцолбор”-ийн ажлыг булаачихсан. Улмаар Хүнс хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай гар барьж, мөрийг нь алгадаад гадаад томилолтод явжээ. Улмаар үйлдвэрийн барилга байгууламжийн ТЭЗҮ, Зураг төсөв гээд их хэмжээний мөнгө гаргасан гэрээ ч байгуулаад амжчихаж. Тэрчлэн татвар төлөгчдийн мөнгөөр вэб сайт хийгэжээ. Гэвч уг төсөлд Засгийн газраас баталгаа гаргах боломжгүй гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдчихсэн.

Тухайлбал Хуучин ТЭЗҮ-ээр бүтэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 30 гаруй сая ам.доллар, барилга байгууламж, дэд бүтэц нь бүгд нийлээд 60-аад сая ам.доллар болох ТЭЗҮ байсан. Гэтэл одоо 160 сая Евро болчихсон байнаТүүнийхээ 103 сая Евро дээрээ Засгийн газрын баталгаа гаргуулахаар албан бичиг ирүүлсэн. 10 сая тонн арьс боловсруулдаг үйлдвэр 3-4 саяыг л боловсруулдаг болчихсон ч, хөрөнгө оруулалт нь нэмэгдчихсэн” хэмээн гэдгийг тодотгосон. Засгийн газраас гацаачихсан уг компанийн ажилчид сайдыгаа дагаад Турк улс руу томилолтоор яваад ирсэн нь ч  анхаарал татаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.