Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Морин хуурыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээний тухай" зарлиг болон "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд ирээдүйн өвлөн уламжлагчдыг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ЕБС-иудад морин хуурын 1000 сурагчдад морин хуур хөгжмийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан.
Энэхүү уулзалтаар морин хуурын сургалтыг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, сургагч багш нарыг чадавхжуулах асуудал болоод морин хуур урлаачдын хамтаар цаашид хэрхэн морин хуурын сургалтыг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ. Түүнчлэн нэгдсэн уулзалтын үеэр Монголын шилдэг морин хуур урлаачдын бүтээсэн "УРЛАХУЙН ГАЙХАМШИГ" үзэсгэлэнг дэлгэлээ.
Морин хуурын анхан шатны сургалтад хамрагдсан сурагчид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол хүүхдүүд" баярын үеэр Д.Сүхбаатарын талбайд өөрсдийн тоглолтоо толилуулна.
Үндэсний хөгжмийн зэмсэгээ идэвхийлэн сурч буй хүүхэд багачууд, сургагч багш нартаа амжилт хүсэж, соёлын өвөө түгээн дэлгэрүүлж буйд гүн талархал илэрхийлье.
-
Өчигдөр 13 цаг 00 мин
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин