Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан ахмад үеэ хайрлан хүндэтгэж, тэднээс суралцах, ахмадын сургаалыг ажил амьдралдаа хэрэгжүүлэх, монгол ёс заншилаа өвлөн суралцах, дунд залуу үеийнхээ шинэлэг санал санаачлагыг дэмжиж гэр бүлийн эрүүл тогтвортой харилцаа хандлагыг танин мэдэх зорилготой "Гурван үеийн гэр бүлийн уулзалт" арга хэмжээг зохион байгууллаа.
Гурван үеийн гэр бүлийн уулзалт арга хэмжээ нь туршлага, арга барил, гэр бүлийн урт удаан эрүүл харилцаа хандлагыг цогцлоох нь зэрэг нээлттэй ярилцлага хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Арга хэмжээний үеэр Монголын гэр бүл судлаачдын холбоо НҮТББ-ийн тэргүүн доктор Б.Оюун-Эрдэнэ "Аз жаргалтай амар тайван гэр бүл" болон "Тогтвортой эрүүл гэр бүл"-ийн харилцаа хандлага сэдвийн хүрээнд сургалт орж, оролцогчидтой сонирхолтой яриа өрнүүлөв. Уулзалтад хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд талархал илэрхийлж, монголынхоо нийт сайхан гэр бүлүүддээ "ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР"-ийн мэнд хүргэе.
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04