Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 3,2 тэрбум төгрөгийн 26 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.
Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Өвөрхангай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 14 төсөлд үнэлгээ хйилээ.
Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/26, А/27 тоот тушаалаар батлагдсан Загвар хоршоонд дэмжлэг үзүүлэх болон жимс, жимсгэний аж ахуйн байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 10,3 тэрбум төгрөгийн 70 төсөл хүсэлт ирүүлснээс Өвөрхангай аймагт 344,8 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.
-
23 цаг 16 мин
-
23 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04