Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар сумын ЗДТГ, Зээлийн батлан даалтын сан, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /USAID/-ийн “Жижиг Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” BEST хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан юм.
Сүхбаатар аймгийн 13 сумын 200 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, харилцан туршлага хуваалцаж, санал бодлоо солилцлоо.
Нээлтийн үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан хэлсэн үгэндээ “Жижиг, дунд үйлдвэрийн газар Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж, төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Агентлаг байгуулагдсанаас хойш “Хоршооны тухай хууль”-ийг 2020 онд шинэчлэн батлуулж, дөрвөн жил энэ асуудлын хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон ажлыг эхлүүлээд явж байна. Энэ жил өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг батлуулж, хоршооны асуудал эрчимтэй яригдаж байгаа нь чухал ач холбогдолтой.
Сонгуультай холбоотой улстөрчдөөс малчдын зээлийг тэглэх санал гаргасан. Гэвч өнөөдөр малчдын зээлийг тэглэснээр маргааш тухайн малчин юу хийх вэ. Нэг удаа аргацаах биш ирээдүйгээ эрсдэлд оруулахгүй харин малчдадаа өнөөдрийн өөх биш маргаашийн уушгийг өгөх “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгөх боломж бий. Өнөөдөр энэ асуудлын хүрээнд хоршоологчид маань цуглаж тулгамдаж буй асуудлаа ярилцаж, гарц гаргалгаа хайж байна. Малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалт хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэж өгөх, хоршооны бодлогоор шийдэх боломж байна гэдгийг уулзалтын үеэр онцолсон юм.
Өвөлжилт хүндэрч Сүхбаатар аймагт төмөр зуд нүүрлэж олон өрх айл малгүй болоод байгаа юм. Тийм ч учраас ган зуданд тэсвэртэй, малын түүхий эдийг анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилготой энэ хөдөлгөөнд Сүхбаатарчууд тооноос чанарт, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд анхааралаа хандуулах нь чухал гэдгийг энэ үеэр онцолж байлаа
-
21 цаг 46 мин
-
22 цаг 18 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04