ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЖДҮХС-ИЙН 12, ЗАГВАР ХОРШООНЫ 1 ТӨСӨЛД НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙВ

Хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг ЖДҮГ-аас 2024 оны нэгдүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 23-ны хооронд цахимаар хүлээн авсан ба тус аймагт нийт 1,8 тэрбум төгрөгийн 17 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Засгийн газрын 2020 оны Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Говь-Алтай аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгарч үлдээд байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Мөн ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/26 тоот тушаалаар батлагдсан Загвар хоршоонд дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 4,9 тэрбум төгрөгийн 26 төсөл хүсэлт ирүүлснээс Говь-Алтай аймагт 195 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.245.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.