Жижиг, дунд үйлдвэрийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд “Бүтээлч CEO” бизнесийг хөгжүүлэх хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Өнөөдөр уг хөтөлбөрийн 4 дэх элсэлт эхэллээ.
Хөтөлбөрийн хүрээнд ЖДҮХС-аас 2024 онд зээл авсан нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ААН-ийн төлөөлөл таван сарын хугацаанд засаглал, маркетинг, үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, туршлага судлах гэсэн 6 модуль бүхий сургалтад хамрагдах юм.
Арга хэмжээний нээлтэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Хууль, тусгай активын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Сугар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, Хөгжлийн Шийдэл” ТББ-ын төлөөлөл, “Бүтээлч CEO 4” хөтөлбөрт хамрагдах 37 ААН-ийн төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр 2024 оны төслийн зээлийн зарцуулалт, зарцуулалтын тайлан, хяналт-мониторинг, Зээлийн эргэн төлөлт, гэрээний эрх үүрэг, Компанийн засаглалын ач тус, засаглалаа сайжруулах арга зам, “Бүтээлч Сео-4” бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр, Бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, сайн туршлага зэрэг сэдвийн хүрээнд албаны хүмүүс мэдээлэл өглөө.
-
18 цаг 53 мин
-
19 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04