ФРАЙБУРГ ХОТЫН “ХҮНДЭТ ДЭВТЭР”-Т ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН НЭРИЙГ БИЧИЖ АЛДАРШУУЛАВ

Монголын соёл, аялал жуулчлал, мэдээлэл, худалдааны төв ХБНГУ-ын Фрайбург хотод албан ёсоор нээгдсэнтэй холбогдуулан Фрайбург хотын Соёл, олон улсын харилцаа, нийгэм хариуцсан нэгдүгээр дарга Ульрих фон Кирхбахын урилгаар Монголын талаас ирсэн зочид төлөөлөгчид тус хотын захиргаанд зочлов.

May be an image of 4 people

Арга хэмжээний үеэр Фрайбург хотын захиргаанд Монголын хөгжим эгшиглэж, Европт анх удаа соёл, худалдааны жишиг төв нээхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэрийг тус хотын “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа.

May be an image of 4 people

ХБНГУ-ын Фрайбург хотноо 1999 оноос өнөөдрийг хүртэл өөрсдийн сэтгэл зүрх, хүчин чармайлтаар Монгол улсаа сурталчлан таниулах үйлст хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн эгч дүү С. Бадамханд, С. Бадамхорол, С.Бат-отгон нарт Монгол Улсын Жижиг дунд үйлдвэрийн салбарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье

May be an image of 3 people and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.37.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.