Монгол Улсын “Ээлтэй Баялаг малчдын Дундын Хоршоо” дэлхийд алдартай Х брендтэй хамтын ажиллагааны Санамж бичиг зурлаа

Францын AVSF /Хил хязгааргүй малын эмч нар ба агрономчид/ ОУТББ-ын 2014 оноос хойш хэрэгжүүлсэн “Тогтвортой Ноолуур төсөл”-ийн хүрээнд дэлхийн алдарт брэнд /нэрээ нууцлахыг хүссэн/ нь Монгол улсын “Ээлтэй баялаг малчдын Дундын Хоршоо”-оос тогтвортой, гарал үүсэл нь тодорхой ноолуурыг 2017 оноос авч байгаа билээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

Уг компани 2024 оноос эхлэн албан ёсоор манай хоршоодтой 3 жилийн тогтвортой хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ”-ийг байгуулж байгаа нь Монгол улс ноолуураа дэлхийн зах зээлд таниулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, нүүдлийн мал аж ахуйг уламжлуулан хөгжүүлж яваа, өргөн уудам газар нутаг, хил хязгаараа сахин хамгаалж байгаа малчин хүн малынхаа гаралтай түүхий эдээ үнэд хүргэх өргөн боломж нээгдэж байна.

“Ээлтэй баялаг малчдын Дундын Хоршоо” нь байгаль орчинд ээлтэй мал аж ахуй эрхлэх дадлыг төлөвшүүлэх замаар тогтвортой гэрчилгээжсэн малын бүтээгдэхүүний нэмүү өртгийг бий болгож, гишүүдийнхээ орлого ашгийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол, цөлжилтийг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Хэнтий аймгийн анхан шатны 9 хоршооны 558 малчин өрх, 2200 малчдыг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.98.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.