Эко дүүргийн бямба гарагийн алхалт
Үйл явдал
/
2024-05-11

🚶Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих зорилготой “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” уриатай явган алхалт бямба гараг бүр зохион байгуулагддаг уламжлалтай.

🚶Энэ 7 хоногийн бямба гарагийн алхалтад дүүргийн Ахмадын хороо нэгдэж, 21 хорооны 250 гаруй ахмадууд оролцлоо. Мөн ахмадуудын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулан эрүүл агаарт хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр өндөрлөлөө.

"ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ"

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.200.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.