НаИТХ: Налайх дүүргийн ИТХ-ын 35-р хуралдаан боллоо

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гучин тавдугаар хуралдаан 76 хувийн ирцтэйгээр танхимаар хуралдаж, дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

📌Дүүргийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг хэлэлцэх тухай

📌Дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн 7 газар /Налайх Хангамжийн төв ОНӨААТҮГ, Цэцэрлэгжүүлэлтийн алба ОНӨААТҮГ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба ОНӨААТҮГ, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ, Налайх Шуурхай удирдлага, хяналт мэдээллийн төв ОНӨААТҮГ, Налайх Ахмадын амралт сувилал ОНӨААТҮГ/-ын дүрэм батлах тухай

📌Налайх дүүргийн Алтан Гадас Одонт Политехник коллежийн 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжих тухай

📌Дүүргийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тус тус хэлэлцэж, баталлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.