Налайх дүүргийн төрийн захиргааны албанд 250 гаруй албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд Тэдний нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөл, санал хүсэлтийг сонсож, цаашид Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын цалинг инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, ажлын үнэлгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх арга хэмжээ тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлээд байна.
Мөн Нийслэлийн Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчид маань орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал буюу 5 жил тутамд 1 удаа зургаан сарын үндсэн цалинтайгаа тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг
авч эхэлсэн билээ. Ингэснээр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болж байгаа тул шинэ залуу боловсон хүчнүүдээр бүл олноор нэмж байгааг тэд хэлж байв.
Мөн Налайх дүүрэг “Улсын зэрэглэлтэй хот” болж, бие даан хөгжих эрх зүйн үндэс тавигдсаны зэрэгцээ Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрт иргэд, төрийн албан хаагчид адил тэгш хамрагдаж, ипотекийн 3 хувийн хүүтэй зээл авах боломж бүрдсэнд тун талархалтай байлаа.
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин
-
Өчигдөр 11 цаг 00 мин
-
Өчигдөр 10 цаг 28 мин
-
Өчигдөр 09 цаг 48 мин
-
Өчигдөр 09 цаг 23 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04
-
Өчигдөр 12 цаг 21 мин
-
Өчигдөр 11 цаг 42 мин