
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Co brand маркетингийн агентлаг хамтран “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хэмээн тодотгон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нийгэмд, тэр дундаа гэмт хэрэг, зөрчлөөс олон нийтийг урьдчилан сэргийлэхэд бодит нөлөө үзүүлсэн үү? Үүнийг мэргэжлийн маркетрууд үнэлж дүгнэн, хамгийн сайн нөлөөлөл үзүүлсэн аян, үйл ажиллагааг “SOCIAL IMPACT 2025” арга хэмжээний үеэр танилцуулж байна. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлахдаа аливаа эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлийн агуулгад ач холбогдол өгч, нийгэм, хувь хүний сайн сайхны төлөөх үйл ажиллагаа явуулахыг уриалах, туршлага солилцох, хамтран ажиллах зорилготой.
“SOCIAL IMPACT 2025” арга хэмжээний үеэр хамгийн үр дүнтэй хэрэгжсэн нийгмийн кампанит ажлын талаар танилцуулж, байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Дараах байгууллага, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн, илтгэл хэлбэрээр оролцож, нийгэмд хандсан нөлөөллийн аяныхаа талаар танилцуулж байгаа юм.
1. Монос Хүнс - Экос усны савлагаа (Хуванцар хаягдлыг бууруулах замаар нийгэмд нөлөөлөх нь)
2. Вайрал маркетингийн агентлаг - Бидний ус, Бидний ирээдүй
3. Next electronics - Дулаан илчийг асаа
4. Эрүүл мэндийн яам - Ирээдүйгээ бүү сор
5. Nomadia pictures - Хавтаст хэрэг ОАК
6. ЦЕГ - Соёл танаас эхэлнэ
7. Digital Edu Management (e-school) - Оюун гийх орчлон
8. Abico Mongolia - Pegion- Бяцхан зүрх бүхний төлөө
9. Elf - Life tree- Сургалтын цогц шийдлийг хэрэгжүүлэх
10. Дөрвөн өлзий ХХК - Гахайг аваръя
11. Бичил глобус ББСБ - Өнгө нэмнэ
12. Apu dairy - Цагаан хувьсал






Холбоотой мэдээ
-
10 цаг 58 мин
-
11 цаг 1 мин
-
17 цаг 28 мин
-
18 цаг 37 мин
-
Уржигдар 12 цаг 26 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 26 мин
-
10 цаг 58 мин
-
2025-02-17