Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавих ажлын хэсгийн хуралдаан боллоо
Үйл явдал
/
2021-11-04
Улаанбаатар хот дахь В.И.Лениний музейн барилгын суурийг тавих ёслол 1974 оны 11 дүгээр сарын 7-нд болжээ. Барилгын зураг төслийг БНМАУ-ын Төрийн шагналт Г.Лувсандорж, үзмэрийн сэдэв-уран сайхан, зураг чимэглэлийн төслийг В.И.Коротков, В.Л.Ривин нарын удирдлагаар хийж 1980 онд ашиглалтад оруулжээ. Лениний музейн барилгын фасадын зэс хөөмлийг зураач Я.Үржнээ хийж, уг бүтээлээрээ 1981 онд Төрийн соёрхол хүртжээ.
 
Музей нь байнгын үзмэрийн танхимуудаас гадна түр үзэсгэлэнгийн, кино лекцийн зэрэг танхим, номын сан, үйлчилгээний олон өрөө тасалгаатай, музейн үзмэрийн танхим, усан оргилуур, цэцгийн мандал бүхий тохижилттой байжээ. 1990-ээд оноос дэлгүүр, үйлчилгээний газрууд байрлаж байгаад Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэр гарснаар 2014 оноос дахин музейн зориулалтаар ашиглаж эхлээд байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.10.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.