УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий Аудитор Д.Занданбат нар тус танилцууллаа.
Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарснаар УИХ-д төсвийн орлого нэмэгдүүлэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлэх таван зөвлөмж өгснийг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдаад Үндэсний аудитын газрын дүгнэлтийн 6.1, 6.3, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.13-ыг нэг бүрчлэн танилцуулав. Тухайлбал, 6.1-т Монгол Улсын 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 15.8 их наяд төгрөг, нийт зарлага 18.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байгааг онцолсон.
Харин Сангийн сайд танилцуулгадаа, Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдварын цар тахал дэгдсэнээр 2020 онд дэлхий эдийн засаг 5.3 хувь, манай улсын эдийн засаг 4.6 хувиар агшиж, төсөв, санхүүгийн хүнд он жилүүд өнгөрснийг онцлоод Засгийн газар ирэх оны төсвийн төслийг “ХӨДӨЛМӨР, БҮТЭЭМЖ, ӨСӨЛТ”-ийг дэмжихэд чиглүүлж, төсвийн төслийн хүрээнд тодорхой бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцуулав.
-
14 цаг 54 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин