Хороодын засаг дарга нар болон хэлтэс, албадын дарга нартай УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Үйл явдал
/
2021-11-03
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нар болон, хэлтэс, албадын дарга нартай уулзлаа.
 
Чингэлтэй дүүрэг нь 19 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй. Уулзалтын эхэнд хороодын нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлыг сонслоо. Иргэдтэй харьцах төрийн анхан шатны нэгж бол хороо. Тиймээс иргэдээс ирүүлсэн санал гомдол, тэдэнд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, чирэгдэлгүй, төрийн үйлчилгээг үзүүлдэг байхыг хороодын Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Мөн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хийгдэж буй ажлуудад хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нар болон, дүүргийн хэлтэс, албадын дарга нарт даалгав.
 
Иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байх, амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг хороодын Засаг дарга нарт даалгалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.3.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.