Төрийн дээд одон медаль гардууллаа
Үйл явдал
/
2021-11-05
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Засаг дарга Н.Батсүмбэрэл нар гардуулан өгч, амжилт хүслээ.
 
“Алтан гадас” одонгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Ё.Энхтөр, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ж.Цэцэгмаа, Ю.Цэвэлмаа нар энгэрээ мялаалаа.
 
Мөн салбарын шагналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтан албан хаагчид, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчид шагнагдлаа.
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрдөө үнэлүүлэн шагнал хүртсэн иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.41.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.