ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Анхны их дэлгүүр, кино театрын байшин
Үйл явдал
/
2021-10-25
Дайчин бэйсийн хорооны Сономын пүүсийн гудамжны эхэнд автономитын үед баригдсан хөх тоосгон байшинд дуугүй кино гарч, орой бүр чийдэн асаадаг байжээ. 1921 онд Монголын Харилцан туслалцах хоршоо байгуулагдахад тус хоршооны төв дэлгүүрийг энэ байшинд анх нээжээ. Тэр үед уг байшин баруун, зүүнээсээ гарч ордог модон шаттай, хойноосоо хаалгатай, хаалганыхаа хоёр талд хоёр хос цонхтой байжээ.
 
1930-аад оны үеэс Төв хоршооны дэлгүүр нь хожим “Өндөр хоршоо” хэмээн алдаршсан давхар барилга (одоогийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга)-д шилжин байрлажээ. Төв хоршооны дэлгүүр буюу Монголын анхны их дэлгүүр байрлаж байсан байшинд 1934-1935 онд “Ард” кино театр байгуулагдаж, 1966 онд тус кино театр шинэ барилгад шилжин байрласнаас хойш Хүүхдийн ба баримтат киноны театр 1990-ээд он хүртэл ажиллаж байв. Өдгөө тус байшинд Христийн сүм байрлаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.137.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.