ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Тусгаар тогтнолын гэрэлт хөшөө
Үйл явдал
/
2021-11-04
Тусгаар тогтнолын талбайн голд байрладаг энэ хөшөөг улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайргүй тэмцэж ирсэн баатарлаг хүмүүст зориулан Монгол нутагт төрт улс үүсэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан архитектор С.Цахиурын зураг төслөөр 2011 онд босгожээ. Есөн хөлт цагаан туг нь дөрвөн зүг, найман зовхис, хана хэрэм нь бат бөх байдал, босоо сумны зэв бүхий “гэрэлт цамхаг” нь ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт өв, үүрд мөнх оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна.
 
Тусгаар тогтнолын хөшөөний багана дээр:
“Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс минь бүү сандартугай”,
хөшөөний суурийн хэсэгт:
“Дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт” хэмээх үгсийг монгол бичгээр
сийлжээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.