Хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд танилцах аялалд оролцлоо
Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг болон хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн дунд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, сургалт, хөгжлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцах аялалыг өнөөдөр /2021.11.10/ зохион байгууллаа.
Энэхүү танилцах аялалд Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 20 гаруй иргэн хамрагдаж байна. Тэдгээр иргэдийн төлөөлөлтэй дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга Э.Энхтуул болон албаны хүмүүс уулзаж, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг төрөөс хэрхэн дэмжих, олон талт хамтын ажиллагааг зохион байгуулан сургалт, зөвлөн туслах, дадлагажуулах, ажлын байраар хэрхэн хангах боломжтой талаарх мэдээлэл, солилцлоо. Танилцах аялалд хамрагдаж буй иргэд “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Баянхошуу Инновацын төв” болон “Шилмэл дизайн” оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах нөхцөл, боломжийг судлах юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсээс хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн сонирхол, ур чадварт тулгуурлан боломжит хөдөлмөр эрхлэлтийг дэмжих , дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг сурталчлан, таниулах ажлыг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.51.49)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 14 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин