"Монос"-ын Л.Эрдэнэчимэгийн данснаас туслах нь их хэмжээний МӨНГӨ ХУЛГАЙЛЖ казинодсон байжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-25

 УИХ-ын гишүүн асан, “Монос фарм трейд” ХХК-ийн захирал Л.Эрдэнэчимэгийн туслах нь  106.250 ам.доллар буюу 300 сая төгрөгийг данснаас нь хулгайгаар авч мөрийтэй тоглосон байжээ.  Л гэгч нь түүний туслахаар гурван жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд итгэлийг нь олсон байжээ. Тиймээс Л.Эрдэнэчимэг арилжааны банкны зарлагын гүйлгээ хийх нууц үгээ түүнд даатгасан аж.

Гэтэл туслах нь 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр буюу бараг нэг жилийн хугацаанд түүний эзэмшлийн данснаас 137 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дээрх хэмжээний мөнгийг авсан байжээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.