Шүүхийн САХИЛГЫН ХОРООНД эрэн сурвалжлагдаж байсан, зөрчил гаргасан нөхдүүд ТЭНЦЖЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-10-26

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо (цаашид “Сахилгын хороо” гэх)-ны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг тогтоосон ба энэ талаарх ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж байгаа байгууллага юм. Хуульд зааснаар тус байгууллага нь шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага байна.

Орон тооны 9 гишүүнээс бүрдэх ба гишүүд нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн 1 удаа сонгогдож, томилогдоно. Үүнд:

- Хяналтын шатны шүүхээс 1;

- Давж заалдах шатны шүүхээс 2;

- Анхан шатны шүүхээс 1 шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Бусад 5 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.

хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байх шаардлагатай. Харин бусад гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх ерөнхий шаардлагыг хангасан байна. Мөн шүүгч бус гишүүний хараат бус байдлыг шалгуур болгох үүднээс тусгай шаардлагууд тавигдана. Тухайлбал, сүүлийн 5 жил шүүгч, Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагатай. Тэгвэл хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтаар  Доржгочоогийн Ариунтуяа, Дашзэгвийн Эрдэнэчулуун, Думбурайн Мягмарцэрэн, Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нар сонгогджээ.

Доржгочоогийн Ариунтуяа нь Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээ, актын бүртгэлийн газрын даргаар ажилладаг. 2013 онд Замын хөдөлгөөний дүрэм зөрчим торгуулж байсан. 

Дашзэгвгийн Эрдэнэчулуун нь мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан ба сүүлд Хан-Уул дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан. Өмнө нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан. Энхэр нь шүүгч хийдэг. 

Думбурайн Мягмарцэрэн нь Дотоод хэргийн  их сургуулийн Цагдаагийн сургуулийн тэнхмийн ахлах багш. Ял шийтгэл байхгүй. 

Цэвээнсүрэнгийн Давхарбаяр нь МУИС-ийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн багшаар ажилладаг. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байсан. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.12.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.