З.Мэндсайхан: ОН ДУУСТАЛ мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа
Үйл явдал
/
2021-10-28

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болон үнийн тогтворжуултын талаар ямар бодлого хэрэгжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлэлээ. Махны үнийг тогтвортой байлгах бодлого зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал мах гаргахгүй. Ингэснээр иргэдийн нуруун дээр ирдэг үнийн дарамт, хангамж, тасралтын эрсдэлд оруулахгүйн тулд урьдчилсан арга хэмжээ авлаа.
  • Ургац хураалт 80 гаруй хувьтай байна. Ургац хураалтаар 480 мянга орчим тонн үр тариа хураан авч байна. Гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авахаар боллоо. Гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байна. Тиймээс илүү гарч байгаа нөөцийг Засгийн газар худалдаж авах шийдвэр гаргалаа. 
  • Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна. Үүн дээр ХХААЯ дараагийн хуралдаанаар дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын нөөцөөс чөлөөлөх хуулийн төсөл хэлэлцүүлж засгийн газарт өргөн барих талаар хэлэлцлээ.
  • Бүх төрлийн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг урд хөрштэй шийдвэрлэхээр боллоо. Захиалга өгсөн татаж авахад бэлэн болсон 190 орчим вагон байна. Эдгээрийн яаралтай оруулж ирэх шийдвэр гаргалаа. Хятадын талд урьдчилсан байдлаар 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан. 
  • Нарийн ногоо ховордсон асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Хүнсний ханган нийлүүлэлтийн төв дотоодын нийлүүлэлтээ хангаж, экспортод гаргахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Шандунь муж гэх мэт цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд татах шийдвэр гаргалаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.