Австралийн Элчин сайдын яамны нарийн бичгийн дарга Дейв Пристон болон холбогдох албаныхан Өмнөговь аймагт ажиллаж байна. Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Өнгөрсөн 4 жилд хэрэгжсэн Өмнөговь аймгийн “Эмэгтэйчүүд залуучуудын эрүүл мэндийг дэмжих” нэгдсэн хөтөлбөрт бусад донор байгууллагуудтай хамтран ажилласан Австрали улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Нутгийн хишиг аймгийн ЗДҮАХ-ийн хүрээнд хамтран ажиллах саналаа аймгийн Засаг дарга Р.Сэддорж уламжилсан юм.
1. Англи хэлний босго оноог орон нутагтаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор багш нарыг урилгаар ажиллуулж, иргэд олон нийтийнхээ хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллах
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах тусгай хэрэгцээт боловсролын мэргэшсэн ажилтнуудыг орон нутагт ажиллуулж, орон нутгийн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах
3. Нисдэг эмч буюу яаралтай тусламжийн үйлчилгээг Австрали улсын туршлагаар хэрэгжүүлэх
4. Мэргэжлийн сургалтуудад төрийн албан хаагчдаа хамруулах
5. Өмнөговь аймагт ШУТИС-ийн салбар сургууль байгуулах гэж буйтай холбогдуулан хамтран ажиллах саналыг хэлж, төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, иргэдэд хүрэх үр шимийг нэмэгдүүлж хамтран ажиллана.
ажиллана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
14 цаг 49 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин