Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Үйл явдал
/
2021-11-03
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв.
 
Тэрээр хэлсэн үгэндээ 3\Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломжоо дайчилж ажиллахаа дахин нотоллоо.
 
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойлсныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулж, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар энэхүү зорилтыг 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт үндэсний хувь хувь нэмрээ оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн эхлүүлснийг онцлон тэмдэглээд, энэ хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ 1 хувиас багагүй хэмжээний хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршигийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэснийг танилцуулав.
 
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх байгальдаа хариуцлагатай хандаж, үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд бид бүхний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай зүтгэл нэн чухал болохыг тэмдэглээд энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болсныг уриаллаа.?✅
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.51.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.