Япон улсын Засгийн газар 11 дүгээр сарын 3-ны өдөр 2021 онд одон гардах гадаад иргэдийн нэрсийг зарлажээ. Үүнд Монгол Улсаас улс төр, түүхийн нэрт нийтлэлч Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр багтсан байна. Тэрээр Япон, Монголын парламентийн гишүүдийн хамтын ажиллагаа, хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гавъяаг үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг гардуулахаар болжээ. Б.Батбаяр нь (Баабар) нь 1980-аад оны сүүлээр Монголд эхэлсэн ардчилсан хөдөлгөөний үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө идэвхийлэн ажиллаж, улмаар УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн (Сангийн сайд) зэрэг хариуцлагатай өндөр дээд албыг хашин, шинэ тутам ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан хүний нэг.
УИХ-ын гишүүн байх хугацаандаа Монгол, Японы парламентын найрамдлын бүлэгт ажиллаж, ардчиллын дараах хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж ирсэн юм. Мөн Монголын нэр, нөлөө бүхий манлайлагч хүний хувьд ардчилсан нийгмийн үнэ цэнийг чухалчлан, хоёр орны харилцаа, түүхийн тухай бодит эргэцүүлэлийг хэвлэн нийтэлж, Монголд Японы орны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсний зэрэгцээ өөрийн бүтээл болох “Монголын түүх” номоо япон хэлээр хэвлэн гаргаснаар Японд Монгол орны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан гавъяатай юм.
Тэрээр 2000 онд Япон зэрэг улс багтсан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, тухайн бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий “Зүүн хойд Азийн холбоо” ТББ-ыг байгуулсан бөгөөд эдүгээ тус холбооны тэргүүний албыг хашиж, хувийн секторын байр сууринаас улс орнуудын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө ажилласаар байгаа билээ.
Эх сурвалж: Япон улсын ЭСЯ
-
14 цаг 35 мин
-
Уржигдар 16 цаг 56 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин
-
Уржигдар 15 цаг 07 мин