Г.Тэмүүлэн: Гоё нэртэй, туяхан гартай ЯАМ бочлих вий...
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-05

Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганар хэлэлцэж байна. 2022 онд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил харилцааны холбооны яам зэргийг шинээр байгуулахаар болсон. Энэ дагуу чуулганы хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц зохион байгуулалтын талаар гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Яам шинээр байгуулахыг дэмжиж байгаа. Гэхдээ салбар яам бүр дээр байгаа эдийн засгийн газруудыг нэгтгэж, нэг бүтэц зохион байгуулалттай байх ёстой. Тэгэхгүй бол зүгээр том толгойтой, чамин нэртэй мөртлөө ямарч чадваргүй, турьхан гартай болчих вий. Энд тэндгүй баахан эдийн засгийн хэлтсүүдээ нэгтгэх хэрэгтэй гэв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Гишүүдийн саналыг дэмжиж байна. Ойн агентлагт их төсөв тавьсан мөртлөө Эдийн засаг, хөгжлийн яамны төсөв нь тавхан тэрбум төгрөг. Төсвийг нэмье.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.179.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.