Гашуунсухайт, Ханги боомтоор ХҮНС БОЛОН ГОЛ НЭРИЙН БАРАА бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг бүрдүүлнэ
Үйл явдал
/
2021-11-05
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.11.03/ хуралдаанаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт дээр гарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
 
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд хүндрэл үүсээд байгаатай холбогдуулан Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр боллоо.
 
Энэ хүрээнд тус боомтод хүнсний лаборатори байгуулан хүнс, гол нэрийн бүтээгдэхүүн болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан бүрдүүлэх юм.
 
Манай улс эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд, туслах материалыг БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас импортолдог.
БНХАУ-ын Эрээн хотын боомт түр хугацаагаар хаагдсантай холбоотой 2021 оны аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 байгууллагын 21 ачаа саатаад байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.42.243)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.