МАНЗУШИРД зорчигсод МАГТАХ БҮТЭЭН БОСГОЛТ
Үйл явдал
/
2021-11-05

Олны  хийж бүтээж чадаж байгаа БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ дэмждэг урам өгч чаддаг нь ховор болжээ. Бурууг шүүмжлэх нь зөв хэдий ч САЙШААХ зүйлийг сайхнаар харж үр өгөөжийг нь магтаад хэлчих буруу биш ээ.

Олон нийтийн сүлжээнд  Төв аймагт хийгдэж буй томоохон бүтээн байгуулалт болох ЗУУНМОД МАНЗУШИР чиглэлийн ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМЫН ажил дуусч  нээлтээ хийсэнтэй холбоотой БҮТЭЭН БОСГОГЧДЫН урмыг хугалсан үг шидэгсэд гарч ирсэн. УРМЫГ НЬ ХУГАЛАХААР УУЦЫГ НЬ ХУГАЛ гэдэг мэргэн үг бийсэн. Аялал жуулчлал гээд аль ч талаараа тус бүтээн байгуулалт ӨГҮҮЛЭГДЭЖ байсан ажил юм. Хар муугаар будаж харлуулах гэж дайрах нь зохимжгүй мэт. Юутай ч САНААЧИЛЖ ажиллаад босгоод ирсэн БҮТЭЭН БАЙГУУЛАГЧИД ТӨВ нутгийн УДИРДЛАГУУДАД нутгийн олон нь БАЯРЛАЛАА гэдэг үгийг дайсаар байгаа
Их бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж байгаа ТӨВ аймагт гараас гарч буй олон ажлын нэг нь   энэхүү Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын зорчих хөдөлгөөнийг албан ёсоор нээж байгаа явдал юм.  Энэхүү ажлын нээлтийн ёслолд УИХ-ын Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Монгол улсын Их хурлын дарга асан, “Манзушир Хутагт” сангийн тэргүүн М.Энхболд, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймаг, сумын удирдлагууд, “Ялгуусан” ХХК, “Төв гэрэл” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-ний удирдлага, хамт олон иргэдийн төлөөлөл оролцсон юм.  Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн бол  авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой баригдсан байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.144.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.