Дарга нарыг өрөөгөө тохижуулж, унаагаа соль гэж иргэд авсан цалингаасаа ТАТВАР БҮРДҮҮЛДЭГГҮЙ гэдгийг эхэнд нь сануулъя. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 27-ний өдөр ТАВИЛГА ЭД ХОГШИЛ худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, Удирдлагын өрөөний ком гэх багцад улаан хүрэн болон бор шаргал өнгийн ширээ, хувцасны шкабтай, хар өнгийн сандал болон 11 ширхэг компьютер зэргийг худалдан авах зэрэгт 45 сая төгрөг зарцуулах гэнэ.
Гэтэл Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр баталсан ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ХЭМЖЭЭНИЙ 43-р тогтоолд заасан автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх гэсэн заалтыг ноцтой зөрчжээ. Т.Гантулга дарга аа!! Мэргэжлийн хяналтын байгууллага Засгийн газрынхаа ТОГТООЛЫГ улайм цайм зөрчиж болдог юм уу...!!!
-
5 цаг 17 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Өчигдөр 15 цаг 07 мин