Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Онцгой байдлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа
Үйл явдал
/
2021-11-11
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий Командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллав. Бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүний дараа ОБЕГ, түүний харьяа анги байгууллагуудын удирдлага, алба хаагчидтай уулзалт хийлээ. Тэрээр, хэлсэн үгэндээ, “Миний бие Онцгой байдлын албаар маш их бахархдаг. Онцгой байдлын албаны суурийг тавилцаж, 2004 онд анх Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдон Шадар сайдын хувиар гурвантаа удирдан ажиллах завшаан тохиолдож байлаа.
 
Коронавируст цар тахлын үед Онцгой байдлын байгууллагын алба хаагчид маань цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээг авах, өвчний тархалтыг бууруулахад тэргүүн эгнээнд ажиллаж байна.
 
Хэдхэн хоногийн өмнө 36 жил Хөвсгөл далайн ёроолд байсан онгоцыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай татаж гаргалаа. Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор их жанжны нэрээр нэрлэгдсэн живсэн онгоцыг наранд гаргасан нь бэлэг дэмбэрэлтэй үйл явдал болсныг цохон тэмдэглэх байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байна. Гэхдээ орчин үеийн техник хэрэгслээр хангагдаж, алба хаагчдын олон улсад ажиллах мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургаж бэлтгэх, анги салбарыг шинээр байгуулж, албыг бэхжүүлэхэд төр засгаас анхаарч ажиллахыг хүсч байна. Ган зуд, үер, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн тоо, давтамж улам ойртож, аюул нэмэгдэж байна. Ялангуяа газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх зарлан мэдээллийн найдвартай байдлыг хангах ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатайг онцолсон юм.
Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслөөр нийлүүлэгдсэн Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэргийг танилцууллаа.
 
 
Төслийн хүрээнд Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан бөгөөд агаарт шалгах техникийн нислэгээ үйлдээд байгаа юм.
Цаашид, тус салбарт олон улсын төсөл хөтөлбөрүүдийг олноор хэрэгжүүлэх, олон улсын гамшгийн шуурхай удирдлагын төв байгуулах, аврах ажиллагааны хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх, зэрэгт анхаарч ажиллах болно” гэлээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.