Л.Энх-Амгалан: Бид хаана асуудал байна тэнд очиж ажиллах үүрэгтэй...
Үйл явдал
/
2022-01-20
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонгийн 100 тэрбум төгрөгийг гарын салаагаар урсгаж болохгүй. Энэ бол иргэдийн татварын мөнгө...
 
УИХ-д би 3 дахь удаагаа хөдөө орон нутгаас сонгогдон ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн амьдралыг мэднэ. Засгийн газрын гишүүн болохоороо ширэн нүүр гаргаад, УИХ-ын гишүүн гээд ширээний ардаас өөр юм яриад, өөр зан гаргаад байдаг хүн би биш л дээ. Гишүүдтэй яг л адилхан өмнөө тулгамсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байгаа.
 
Баярсайхан гишүүн тендерийн зохион байгуулалттай холбоотой, зураг төсөвгүй, газаргүй обьектүүд ямар их хүндрэл, чирэгдэл учруулдаг вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Та яагаад ажлын хэсэг дээр орж ирсэнгүй гэж худлаа ярьж байна. Ажлын хэсгийн хурал бүрийн өмнө болон дараа нь бүх мэдээллийг үзэж, сонсож, танилцдаг.
 
Намайг яамны ажлыг очиж хүлээж авч байхад сургууль, цэцэрлэг, дотуур байрын нүхэн жорлонгийн асуудал зуун задгай байсан шүү. Тийм учраас өмнө гарсан алдаа дутагдлуудаа дахиж битгий давтаасай, 100 тэрбум төгрөгийн төсөв гарын салаагаар битгий урсчихаасай гэсэн үүднээс л сэтгэл гаргаж ажиллаж байгаа.
 
Би нэг их аймагт уригдаж очоод байдаг сайд биш. Сайдын хувьд бүх аймгуудаар хаана ямар асуудалтай байгаагаас нь хамаарч очиж ажиллаж байгаа. УИХ-ын чуулганы завсарлагаанаар үлдсэн аймгууддаа очиж ажиллах төлөвлөгөө гаргасан. Бид нэг их бие биенээ уриад байх шаардлага байхгүй. Бид хаана асуудал байна тэнд очиж ажиллах үүрэгтэй...
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.102.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.