“ХОГГҮЙ ӨЛГИЙ – БИДНЭЭС ЭХЭЛНЭ” анхдугаар зөвлөгөөн боллоо
Үйл явдал
/
2022-03-20

Өлгий сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран зохион байгуулж буй “ХОГГҮЙ ЦЭМЦГЭР-ӨЛГИЙ” аян  “ХОГГҮЙ ӨЛГИЙ – БИДНЭЭС ЭХЭЛНЭ” анхдугаар зөвлөгөөнөөр үргэлжлэв. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, холбогдох бусад албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан дэмжин ажиллаж байгаа илэрхийлж хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал үүрэгтэй гэдгийг онцолсон.

 “Хоггүй Өлгий-Биднээс эхэлнэ” зөвлөгөөний төгсгөлд иргэний үүрэгээ нэр төртэй биелүүлж “Соёлч өрх”-өөр шалгарсан өрхүүд шагнал гардууллаа.  

Хог хаягдал нь орчин үеийн тулгамдсан асуудал бөгөөд дэлхий дээрх хог хаягдал нь цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтлын үндсэн шалтгаануудын нэг юм. Энэ бол дэлхийн байгаль орчны асуудал бөгөөд удалгүй эргэлт буцалтгүй болж болзошгүй тул хог хаягдал нь дэлхий дээрх бүх амьдралд ноцтой аюул учруулж байгаа билээ.

 

 “Соёлч өрх”-өөр шалгарсан өрхүүд:

1-р баг Назтай овогтой Даулетхан

2-р баг Иманбала овогтой Шолпан

3-р баг Рашат овогтой Марат

4-р баг Омар овогтой Хавлай

5-р баг Дуылдай овогтой Набикарим

6-р баг Бөлдендик овогтой Көжек

8-р баг Хизатхан овогтой Серик

9-р баг Абай овогтой Есендик

10-р баг Шари овогтой Манарбек

11-р баг Шернияз овогтой Скандрбек

12-р баг Каримхан овогтой Арманбек

13-р баг Күштибай овогтой Халым

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.44.182)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.