MIG даатгал ХХКомпаний үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр тохиож байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймагт 25 сая төгрөгийн эрсдэлийн сан байгуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа. Даатгалын компани нь бүлэг хүмүүсийн эрсдэлийг даатгаж мөнгөн сан үүсгэдэг, улмаар хохирол учирсан хэсэгт цугласан сангаас нөхөн олговор олгож хохиролгүй болгодог бизнес юм.
Нөхөн төлбөр олгоход сангийн мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд даатгалын компани нэмж төлдөг бол, Харин санд үлдсэн мөнгө нь даатгалын компанийн ирээдүйд төлөх нөхөн төлбөрийн нөөц сан болон үлддэг аж.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, MIG даатгал ХХКомпаний Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Т.Ахай нар болон аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, аймгийн иргэд оролцов. Мөн тус компанийн зүгээс аймгийн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулан “Эрсдэлийн удирдлага” сертификаттай сургалт зохион байгууллаа.