“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэд, албан хаагчдадаа төрийн дээд одон медаль гардууллаа
Үйл явдал
/
2022-03-19

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар Баянгол дүүргийн иргэдийг “Алтан гадас одон”-оор, Баянгол дүүргийн Засаг даргын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Өргөмжлөл”, “Хүндэт Жуух”-аар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хамт олноо манлайлан ажилласан дүүргийн албан хаагчдыг шагналаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бусад удирдах албан хаагчид оролцож, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цэргийн штаб, Цагдаагийн газар, Гал унтраах аврах 18 дугаар ангийн 33 албан хаагчид шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт албан хаагчдад “Монгол цэргийн өдөр”, “Орчин цагийн зэвсэгт хүчин” үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажилд нь амжилт хүссэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.239.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.