Үйл явдал

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi нэвтрүүллээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болж байна.
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 21 аймаг дахь хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар сайд Ц.Баатархүү аймгийн хэлтсийн дарга нарт амжилт хүсэхийн хамт дараах асуудлуудыг анхаарч ажиллахыг даалгав. Үүнд: Аливаа ажлыг хийхдээ иргэнд хүртээмжтэй байх, төсвийн зардлыг хэрхэн хэмнэж болох, засаглалын хувьд яавал оновчтой шийдэл болох вэ гэдгийг цаг ямагт бодоорой.Цахим шилжилт, төрийн цахим үйлчилгээний хүртээмж иргэдийн амьдралд үзүүлэх нөлөө, цаашид цахимд шилжүүлэх эсвэл хасах төрийн үйлчилгээ юу байна, эдийн засгийн болон засаглалын үр нөлөө нь ямар байна вэ гэдэгт хяналт, мониторинг хий. Төр цахим үйлчилгээний тоог биш чанарыг эрхэмлэнэ.
  • Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна. Тодруулбал, • 1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц • Төв шуудангийн уулзвар • Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулна. 
  • Дараах дөрвөн замыг энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 13-ны 23:00 цагт хааж, 16-ны 06:00 цагт нээнэ.
  • Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.
  • Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2025 оны улсын төсвийн төсөлд хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр тусгасан. Энэ хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Тус хуулийн төсөлд ААН, байгууллагуудыг дэмжих томоохон заалт орсон бөгөөд “Хувийн хэвшил нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1 хувь хүртэлх хэмжээгээр татварын хөнгөлөлт үзүүлнэ.” гэх заалт нь нийгмийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийдэг олон ААН, байгууллагуудад боломжийг нээж өгсөн юм. 
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгууллаа.
  • Улаанбаатар хотын дуу чимээний стандарт өдрийн цагт 60 дБ, шөнийн цагт 40 дб байгаа. Үүнийг хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар нь үнэлж Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон. Гэтэл мотоциклийн хөдөлгүүрээс 116 дБ хүртэл дуу чимээ гарах боломжтой. Харамсалтай манай зарим залуус стандарт бус яндан тавьж, хурдтай давхиснаар Хан-Уул дүүрэгт дуу чимээний бохирдлыг ихээр нэмж байна. 
  • Мөн бүсүүдийн эдийн засгийн эргэлтийг дэмжихийн тулд аймгийн төвүүдийг хилийн боомттой, аймгийн төвүүдийг хооронд нь холбосон Бүсчилсэн хөгжлийн “Таван тойрог” авто замын их бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр тусгажээ.
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
  • Саатуулах үед цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн зугтсан байна. Ингэхдээ "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон зугтахдаа цагдаагийн 3 алба хаагчдыг мөргөж гэмтээн ойролцоо байсан 3 тээврийн хэрэгслийг мөргөжээ.
  • Ажил хийж болно. Гэхдээ хүний алтан амиар наадаж болохгүй баймаар. Монгол Улсын Засгийн газраас “5ш” ажиллагаа гэх сүржин нэртэй том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч байндаа тусахгүй байгаа нь харамсалтай. Эрхэлсэн ажилдаа алдаа дутагдал гаргасан, АЖЛЫН БАЙРАНДАА ХОЁРЫН ХОЁР АЖИЛТАН ЗҮВ ЗҮГЭЭР АЖЛАА ХИЙЖ БАЙГААД АМЬСГАЛ ХУРААНА гэдэг зайлшгүй анхаарах зүйл.
  • Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёрдугаар шатны бүртгэл 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны есдүгээр сарын 15-ны 17:00 цаг хүртэл И-Монголиа системээр дамжуулан цахимаар хүлээн авч байна.
  • Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийхтэй холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 13-ны 00:00 цагаас 2024 оны есдүгээр сарын 16-ны  05:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 11 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.
  • Хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулж, хувь хүний дансаар их хэмжээний мөнгө гарган авдаг 30 гаруй хүнтэй бүлэглэлийг саатуулсан гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархжээ.
  • Тодруулбал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлиг”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатайгаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 22-ны өдрүүдэд улс орон даяар нэг өнгө төрх, нэгдмэл агуулгатай зохион байгуулах гэж байна.
  • Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ.
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсад суралцах 7 оюутан Парис хотноо хүрэлцэн ирлээ. Эдгээр оюутан Францын Лө Манс хотноо бэлтгэл ангид суралцан ирэх жилээс мэргэжлийн ангидаа суралцах юм.
  • Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихийн өмнө хашлага, худгийн тагуудыг өндөрлөж, хучихдаа тэнцүүлж тааруулдаг
  • Иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу 30 хоногт шийдвэрлэж, хариу мэдэгдэх ёстой ч иргэн, хуулийн этгээдийн санал, хүсэлтийг төрийн байгууллага хүлээн аваад нийт 4-5 шат дамжлагыг дамжин, 4-10 өдрийг зарцуулж байж хариуцсан мэргэжилтэнд очиж, шийдвэрлэх ажиллагаа руу шилждэг байна. Энэ нь санал, хүсэлтийг 30 хоногт амжиж шийдвэрлэхгүй, шийдвэрлэлтийн хугацааг сунгах, эсхүл буцаах хүртэл арга хэмжээ авч, ажиллагаа бүрдцаасны хэрэглээг тэр хэмжээгээр нэмэгдүүлж байна.
Шинэ мэдээ