ЧИНГЭЛТЭЙН ТАНИН МЭДЭХҮЙ: Улсын их дэлгүүр
Үйл явдал
/
2021-11-16
Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөөний дагуу Улсын Их дэлгүүрийн барилгыг 1961 онд Хятад улсын Бээжин хотын нэгэн их дэлгүүрийн зургаар хятад ажилчид барьж босгосон боловч нүүрэн талын зохиомжийг архитектор Б.Дамбийнямын удирдлагаар монгол барилгачид хийж гүйцэтгэжээ.
 
1999 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын их дэлгүүрийг хувьчлахад хувьцааны ихэнхийг авсан “Номин холдинг” компани эдүгээ бүрэн хувьчилж авчээ. “Номин холдинг” компани Их дэлгүүрийг хувьчилж авсны дараа менежментийн шинэчлэл хийж өргөжүүлсэн бөгөөд өдгөө 600 гаруй ажилтан албан хаагчид энэ их дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.171.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.