1924 онд Монголын Худалдаа ба аж үйлдвэрийн банк (Монгол банк)-ийг байгуулснаар улсын эрдэнэсийн нөөцийг бүрдүүлэх ажил эхэлжээ. Улсын эрдэнэсийн нөөцийг арвижуулахад онцгой анхаарал тавьж ажилласны үр дүнд Монгол Улсын түүх, соёлын ховор нандин үнэт зүйлсийн баялаг цуглуулгатай болж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 101 дүгээр тогтоолоор Улсын банкинд (хуучин нэрээр) “Үнэт зүйлс, эрдэнэсийн улсын фонд”-ыг тусгаарлан байгуулжээ.
1994 онд “Эрдэнэсийн сангийн тухай хууль” батлагдсан нь Улсын
Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааг хуульчилснаар, түүний халдашгүй байдлыг баталгаажуулсан юм.
2004 оноос Эрдэнэсийн санд хадгалагдаж буй үнэт зүйлийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлж байна. “Эрдэнэсийн сангийн үзмэр”-т Чингис хааны үеийн түүхэн зоосууд, дурсгалын алт, мөнгөн зоосууд, Шашин төрийг хослон баригч Богд хааны алт, мөнгө, хаш тамганууд, манж, төвд, хятадаас Богд хаанд ирүүлсэн алтан өргөмжлөлүүд зэрэг түүхийн хосгүй үнэт зүйлс болон түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, монгол дархчуулын урласан ховор нандин эдлэл хэрэглэлүүд байдаг.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин