ЭМДЕГ: 1800-1363 дугаарт холбогдсон 500 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө
Үйл явдал
/
2021-11-24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хэрэглэгчтэй харилцах төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээлэл, зөвлөгөөг утсаар болон биечлэн өгч аливаа асуудлыг газар дээр нь асуудлыг шуурхай шийдвэрлэн ажилладаг.
?Өнөөдрийн хувьд Хэрэглэгчтэй харилцах төвийн 5 оператор нэгэн зэрэг дуудлага хүлээн авч байгаа бөгөөд 18 цагийн байдлаар 1800-1363 дугаарт 528 дуудлага ирж, 71 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
☝?Зарим тохиолдолд даатгуулагчийн мэдээлэл цахим системд дутуу бүртгэгдсэн байх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд даатгуулагч та өөрийн холбогдох бичиг баримтын зургийг бүтнээр тод, гаргацтай авч ЭМДЕГ-ын фэйсбүүк чатаар илгээх боломжтой. Ингэснээр бид таны мэдээллийг шуурхай засварлан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлэх юм.
? Хэрвээ даатгуулагч та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон үед Call canter цахим системд бүртгэгдэн манай операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань өгч ажиллаж байна. Бидний ажлыг ойлгож, хүлээцтэй хандаж байгаа даатгуулагч танд баярлалаа.
⏰ Та ажлын өдрүүдэд 08:30 цагаас 17:30 минутын хооронд ЭМД-ын 1800-1363 утсанд энгийн тарифын холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.
✅ Эрүүл мэндийн даатгал иргэн таны төлөө
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.