Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2021 амжилттай зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2021-11-19

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-оос зохион байгуулж буй "Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум 2021" амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форум "Цар тахал ба Эдийн засаг" сэдвийн дор зохиогдсон бөгөөд Зээлийн батлан даалтын сан, Жижиг дунд үйлдвэрийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, НӨҮГ нар хамтран зохион байгуулсан билээ. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.ДАВААБАЯР

Ч.ДАВААБАЯР: ЖДҮ ЭРХЛЭГЧДЭД ТУЛГАМДСАН ОЛОН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ, ГАРЦ ШИЙДЛИЙГ ОЛНО ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар форумыг зохион байгуулагчид, баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд хандан "ИЛГЭЭЛТ" илгээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтэд: "Эдийн засгаа сэргээж, засаж сайжруулах мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжихийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх бодит шаардлага тулгарч байна. Мөн бизнесийн орчныг сайжруулж, шат шатны хүнд суртлыг арилгах шаардлагатай. Түүнчлэн баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчдэд олгодог санхүүгийн тогтолцоог эрс сайжруулж, хямд, хүртээмжтэй байлгах зэрэг санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох хэрэгтэй байна. Өнөөдрийн форумаас гарсан санал, зөвлөмжийг Монголын төр онцгой анхаарч, баялаг бүтээгчдээ дэмжих болно" гэжээ.

С.АМАРСАЙХАН: БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА БҮГДИЙН УРДАА ТАВЬСАН ЗОРИЛТЫН ӨМНӨ СААД БОЛОХГҮЙ ХАМТАРЧ УРАГШЛАХЫН ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАНА.

Өнгөрсөн хугацаанд ЖДҮҮ эрхлэгчид та бүхэн ашиг орлого багатай ч гэсэн үүд хаалгаа барих хэмжээнд байсан ч гэсэн ажлын байраа хадгалж, ажилтнаа  цалинжуулж, улс орны цар тахалтай тэмцэх төрийн бодлого шийдвэрийг дэмжин нөөц бололцоогоо ашиглан ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.153.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.